Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үе үеийн хотын дарга нараас М.Энхболд хамгийн их хэмжээний газар олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

“Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээлэл шилэн болоод буй.

Уг мэдээллүүдээс үе үеийн нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын хэмжээ, газар олгосон дүүрэг, хороо болон зориулалтын талаарх мэдээллийг шүүлээ.

Тодруулбал, үе үеийн хотын дарга нараас М.Энхболд хамгийн их буюу 163,346,062 м.кв газар олгосноороо тэргүүлж, Э.Бат-Үүл 38,790,206 м.кв-ыг олгосноороо удаалж байна.

Түүнчлэн хотын даргаар ажилласан хугацааг нь олгосон газрын хэмжээтэй нь харьцуулахад Ж.Батбаясгалан гурван сар ажиллахдаа 17,235,106 м.кв газар олгох шийдвэр гаргаж, хамгийн богино хугацаанд их газар олгосон хотын даргаар тодров.

нэр Олгосон газрын хэмжээ / м.кв / Засаг дарга байсан хугацаа /оноор/
1 М.Энхболд 163,346,062 1999-2005
2 Э.Бат-Үүл 38,790,206 2012-2016
3 Г.Мөнхбаяр 38,007,949 2008-2012
4 С.Батболд 30,039,482 2016-2018
5 Ж.Батбаясгалан 17,235,106 2018.12-2019.2
6 Т.Билэгт 10,152,961 2007-2008
7 С.Амарсайхан 8,948,507 2019-2020
8 Ц.Батбаяр 3,405,971 2005-2007
9 Д.Сумъяабазар 687,779 2020- одоог хүртэл

График #1: Хотын дарга нарын олгосон газрын хэмжээ м.кв

зураг

Хотын дарга нар Хан-Уул дүүрэгт хамгийн их газар олгожээ. Тодруулбал, тус дүүрэгт 98,691,909 м.кв газар олгосон байна. Түүний дараа Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт их газар олгожээ.

График #2: Газар олголт дүүрэг тус бүрээр

зураг

Хан-Уул дүүргийн 10, 14, Сонгинохайрхан дүүргийн 21, 1, Баянзүрх дүүргийн 11, 20, 26 дугаар хороонд хамгийн их газар олгосон байна.

График #3: Газар олголт дүүрэг, хороогоор

зураг

Олгосон газруудыг зориулалтаар нь харвал нийслэлд хайгуул хийх зорилгоор хамгийн их буюу 30,419,000 м.кв газар олгосон бол амины орон сууцны барилгын зориулалтаар 18,000,375 м.кв газар олгосон аж.

График #4: Газар олголт зориулалтаар

зураг

Түүнчлэн газар олгох шийдвэрүүдээс хамгийн том талбай бүхий 10 шийдвэрийг гаргасан хотын даргын хамт доорх хүснэгтэд харуулж байна.

Засаг Дарга Газар Эзэмшигч. Ашиглагч Иргэн. Аж Ахуйн Нэгж. Байгууллагын Нэр Дүүрэг Зориулалт Огноо Хэмжээ М2 Шийдвэрийн Дугаар
1 Миеэгомбын Энхболд Монгол экспорт ХХК Сүхбаатар амины орон сууцны барилга 2000.09.21 18000000 310
2 Жанцан Батбаясгалан Нийслэлийн Өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежемент ХХК Хан-Уул Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах 2020.08.20 14920000 А/1053
3 Миеэгомбын Энхболд Ксени ХХК Чингэлтэй үйлчилгээний барилга 2000.09.21 12000000 310
4 Миеэгомбын Энхболд Дурвалиг ББН Хан-Уул 2000.07.28 10800000 А/244
5 Эрдэнийн Бат-Үүл Иргэн Ц.Алтандуулга Баянзүрх Цэцэрлэгт хүрээлэн 2013.04.16 9600000 А/397
6 Миеэгомбын Энхболд МЭАТ ХХК Налайх Хайгуул хийх 2002.03.18 8680000 101
7 Миеэгомбын Энхболд Иргэний нисэхийн ерөнхий газар ТӨААТҮГ Хан-Уул үйлчилгээ 2005.02.22 8430000 А/55
8 Миеэгомбын Энхболд Солонго лайн ХХК Сонгинохайрхан Төмс.хүнсний ногоо 2002.07.09 6810000 314
9 Сундуйн Батболд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ Сонгинохайрхан Монгол наадам цогцолборыг бүтээн байгуулах 2018.02.23 5510000 А//156
10 Миеэгомбын Энхболд Уламжлалт анагаах ухаан. технологи. үйлдвэрлэлийн корпорац Баянзүрх Хүдэр үржүүлэх. эмнэлэг сувилал 2001.06.20 5250000 309
2022 онд 17574 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4553 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2022 онд 17574 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4553 хос гэрлэлтээ цуцлуулжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.