Италийн Жесоло хотноо зохион байгуулагдсан пара хөнгөн атлетикийн тэмцээнд Булган аймгийн тамирчин ОУХМ Цэгмидийн Баттулга амжилттай оролцжээ. Энэ удаагийн олон улсын гран при тэмцээнд нийт 57 орны 500 гаруй шилдэг тамирчин, Итали Улсын дотоодын 100 гаруй тамирчин нийт 700 тамирчин хүрд хүч авхаалж самбаагаа сорин оролцсон байна.
Манай тамирчин “F-40” ангиллын зай төрлийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хоёрдугаар байр эзэлж, ирэх долдугаар сарын 8-17-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоа эрх, аравдугаар сард БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулагдах Азийн наадамд оролцох эрхээ хангасан байна.
Түүнийг тэмцээнд оролцоход Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон, мөн “Булган хөгжил корпораци” ХХК гүйцэтгэх захирал Б. Ганжигүүр нар дэмжиж, тусламж дэмжлэг үзүүлжээ.