Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

41 дүгээр хорооны шинэ байрны барилгын ажил эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлгийн цогцолбор барилгын ажил өчигдөр эхэллээ. Баруун салаанд байрлах 41 дүгээр хороо нь НИТХ-ын 2017 оны 25/21 тогтоолоор 24 дүгээр хорооноос тусгаарлагдан, 2000 гаруй өрх, 8000 гаруй иргэнд төрийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хорооны үйлчилгээ иргэдэд ойртсон боловч, түрээсийн байранд тав тухгүй орчинд төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй байжээ. Энэхүү асуудлыг тухайн тойргоос гарсан УИХ-ын гишүүд, ДИТХ-ын төлөөлөгчид, ДЗДТГ хамтран нийслэлийн төсөв дээр суулгасан юм. Тус цогцолбор байрыг 2024 оны аравдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар “Инерци” ХХК ийн барилгын ажлаа эхлүүллээ.

Он гарсаар 2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Он гарсаар 2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.