"Эрүүл Монгол хүн" үндэсний фестиваль маргааш улс орон даяар болно. Сүхбаатарын талбайд болох энэхүү арга хэмжээний үеэр Иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлнэ. Мөн эрүүл амьдралын, эрүүл зан үйлийн жор бичиж өгнө. Спортын 30-аад нэр төрлийн тэмцээн уралдаан, сургалт явуулж, зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Түүнчлэн эрүүл, зөв зохистой хоол, хүнс, хүүхдийн бэлгийн худалдаа, үйлчилгээ болно. Ийд иргэн бүрийг уг өдөрлөгт ирж үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийлгэж зөвлөгөө авахыг урьж байна.