Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чинзориг финалд шалгарч “Парис 2024” олимпын эрхээ авлаа

Огноо
Унших
1 минут 3 секунд

19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2023" 16 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр орой боксын эрэгтэй -63.5 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангаж "Парис 2024" олимпын эрхээ авлаа.

Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Тайландын Бунжон Синсириг ялснаар финалд шалгарсан юм. Тэрээр аваргын төлөө Тайванийн тамирчин 27 настай Лай Чу Энтэй тулалдана. Манай тамирчин Б.Чинзориг 32 настай бөгөөд оролцох эрхээ аваад буй "Парис 2024" хамгийн сүүлчийн олимп нь байх магадлалтай.

Манай улс Азийн наадамд оролцсон цагаасаа хойш алтан медалийн буухиагаа таслаагүй юм. Энэ удаагийн наадмаас хараахан алтан медаль аваагүй байгаа ч Б.Чинзориг, байт харвааны тамирчин Б.Отгонболд нар финалд шалгараад байна

Сонгинохайрхан дүүрэг өвлийн бэлтгэлээ 90 хувь хангажээ
Сонгинохайрхан дүүрэг өвлийн бэлтгэлээ 90 хувь хангажээ
 
Цэвэр орчинд амьдрахыг уриаллаа
Цэвэр орчинд амьдрахыг уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.