Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаарын мэдээг мессежээр хүлээн аваарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг гар утасны мессеж хэлбэрээр шуурхай хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлсэн.

Малчид, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой.

Тус системийн тусламжтайгаар мэдээлэл авах хүсэлт гаргахдаа 130-105 дугаар руу мессеж илгээх юм.

Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг http://sms2.nema.gov.mn/сайтаас авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Биохимийн шинжилгээг ЭМДС-аас хариуцна
Биохимийн шинжилгээг ЭМДС-аас хариуцна
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.