Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2096 тонн давс, 627 тонн бодис зарцуулаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 7258 тонн бодис, 5500 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 3351 тонн бодис, 4574 тонн давсны нөөцтэй байгаа. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2000 тонн бодис худалдан авах ажиллагаа зарласан ч амжилтгүй болж дахин худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Хоёр удаагийн цас болон үргэлжилсэн хялмааны үеэр өнгөрсөн хугацаанд 2096 тонн давс, 627 тонн бодис зарцууллаа. Зам цэвэрлэгээний 24 байгууллагад зам, талбайн 847 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байгаа. Үүнээс давс, бодис цацах 49, шүүрдэгч 50, ковш 22, хог тээврийн 187 машин бий. Мөн хувийн хэвшлийнхэн “Хас” банктай хамтран зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 19 машин худалдаж авсан. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээний 13 машин авах санал хүргүүлсэн. Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах төслийн хүрээнд 29 машин, тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ” гэв.

Мөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Амгаланг дулааны станц, ТЭЦ-4-т гэмтэл гарсантай холбоотойгоор үүний өмнөх 14 хоногт хэрэглэгчийн 550 дуудлага ирсэн. Өнгөрсөн 14 хоногт 120 дуудлага ирлээ. Найман гэмтэл гарч, тухай бүр зассан” гэж ярилаа.

Нийслэлийн өмчийг тоолно
Нийслэлийн өмчийг тоолно
 
Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо
Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.