Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урд хөрш БНХАУ-д хүүхдүүдийн дунд хатгаа болж хүндэрдэг ханиад тархжээ

Ангилал
Нийгэм Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
4 минут 10 секунд

Манай урд хөршид хатгаа болж хүндэрдэг ханиад тархаад байна. Энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийсэн юм.

Хатгалгаа нь ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсдэг өвчин юм. Уушгины хатгалгаа нь хөнгөн хэлбэрээс эхлээд хүний амь насанд аюул учруулах хэмжээнд хүндэрч болдог. Энэ нь нярай болон бага насны хүүхдүүд, 65-аас дээш насны хүмүүс, эрүүл мэндийн асуудалтай эсвэл дархлаа султай хүмүүст томоохон хүндрэл учруулдаг.

Илрэх шинж тэмдэг:

Уушгины хатгалгааны шинж тэмдэг нь халдварыг үүсгэгч нянгийн төрөл, таны нас, эрүүл мэнд зэрэг хүчин зүйлээс хамаарч хөнгөнөөс хүнд хүртэл хэлбэрт байдаг. Бага зэргийн шинж тэмдэг нь ихэвчлэн ханиад, томуутай төстэй боловч удаан үргэлжилдэг.

  • Амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
  • Сэтгэцийн өөрчлөлт (65 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдэд)
  • Хуурай цэртэй ханиалга Ядрах, ажлын чадвар буурах
  • Булчин, үе мөчөөр өвдөх
  • 39 – 41 хэм хүрч халуурах, хөлрөх, чичрэх Биеийн температур хэвийн хэмжээнээс доогуур (65-аас дээш насны болон дархлаа султай хүмүүст)
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах
  • Амьсгал давчдах
  • Нярайн болон нярайд халдварын шинж тэмдэг илрэхгүй байж болно. Эсвэл бөөлжих, халуурах, ханиалгах, тайван бус, ядарсан, эрч хүчгүй мэт харагдах, амьсгалах, хооллоход хүндрэлтэй байж болно.

Хэзээ эмчид хандах вэ?

  • Амьсгалахад хэцүү, цээжээр өвдөх, 39 хэм ба түүнээс дээш халуурч, байнгын ханиалгах, ялангуяа идээ бээртэй ханиалгаж байвал эмчид яаралтай хандаарай. Эдгээр өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс эмчид үзүүлэх нь ялангуяа чухал юм.
  • 65-аас дээш насныхан
  • Шинж тэмдэг бүхий 2-оос доош насны хүүхдүүд
  • Эрүүл мэндийн суурь өвчтэй эсвэл дархлаа суларсан хүмүүс
  • Хими эмчилгээ хийлгэж байгаа эсвэл дархлааны системийг дарангуйлдаг эм хэрэглэж байгаа хүмүүс
  • Зарим ахмад настан, зүрхний дутагдал эсвэл уушгины архаг өвчтэй хүмүүсийн хувьд уушгины хатгалгаа нь амь насанд аюултай нөхцөл болдог.

Оношилгоо

Хатгалгааны үед цээжний рентген зураг авхуулж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэх бөгөөд шинжилгээний хариугаар хатгалгаа мөн эсэхийг эмч оношилсны дараа эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ. Уушгины хатгалгааны үед халдвар үүсгэгч шалтгааны эсрэг, эмгэг жамын, шинж тэмдгийн, хүндрэлийн эсрэг, физик эмчилгээг цогцоор хийхийн дээр тухайн өвчтөний онцлогийг харгалзан эмч илүү оновчтой эмчилгээг хийдэг тул танд шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд яаралтай эмчид хандах нь зөв юм.

Бактерийн гаралтай хатгалгааг бүрэн эмчлэх боломжтой. Үүний тулд антибиотикийн курс эмчилгээ хэрэгтэй. Хэрэв дутуу эмчилбэл бусад өвчний эх үүсвэр болох аюултай. Эмчилгээний хугацаанд унтаж амрах, шингэн зүйл ихээр уух, тамхи татахгүй байх нь эмчилгээг илүү үр дүнтэй болгоно. Хэрэв шөнөдөө ихээр ханиалган унтаж чадахгүйд хүрвэл ханиалга намдаах эм ууна. Харин вирусийн гаралтай хатгалгааг антибиотикоор эмчлэхгүй. Эмчийн заавраар бусад эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ханиад томуу, улаан бурхан, салхин цэцэг туссан хүнтэй ойртохгүй байснаар хатгалгаанаас урьдчилан сэргийлж болно. Учир нь эдгээр өвчнүүдийг туссаны дараагаар хатгалгаагаар өвчлөх магадлал өндөр байдаг. Мөн гараа тогтмол угааж, нян вирус тархахаас сэргийлэх хэрэгтэй.

Улсын хэмжээнд 71 545 тонн шатахууны үлдэгдэлтэй байна
Улсын хэмжээнд 71 545 тонн шатахууны үлдэгдэлтэй байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.