Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор БНЧУ-д зохион байгуулагддаг нэг сарын хугацаатай Багш солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
Бүртгэл энэ оны арваннэгдүгээр сарын 24-нөөс ирэх оны хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл цахимаар явагдана. Тодруулбал тавигдах шаардлагыг хангасан иргэд энэхүү холбоосоор хандан хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг илгээнэ.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана:
- Сургалтын төлбөр
- Амьжиргааны зардал
- Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)
Тэтгэлэгт багтахгүй зүйлс:
- Олон улсын тээврийн зардал
- Виз олголттой холбоотой зардал
- Даатгал
Тавигдах шаардлага
- Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
- Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 7012-0939 утсаар авах боломжтой. Мөн зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авна уу.