Индонез улсын Жакарта хотод Ази тивийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн боллоо. Тэмцээний 25 м Стандарт гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 572 онож Мөнгөн медаль хүртсэн байна.
Ингэснээр Азийн аваргаас мөнгө, хүрэл медальтай мөн Олимпын эрхийг хүртсэн амжилт үзүүлээд байна.
Мөн 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Буудлага спортын ОУХМ Г.Хэрлэнцэцэг ханийнхаа хамтаар 10 м Хийн гар бууны холимог багийн дасгалд анх удаагаа финалд шалгарч хүрэл медалийн төлөө өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Э.Даваахүү энэ тухайд “Миний хувьд олон жил хүсэж хүлээсэн финал байлаа” хэмээн онцолсон юм.
Тэрээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр 25 м стандарт гар бууны дасгалд өрсөлдөж 572 оноогоор Мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авсан юм.