Монгол Улсын Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн засаг даргын 2013 оны мөрийн хөтөлбөр, НИТХ–ын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолын дагуу баталсан төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлж хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 1. 2.3.4 дүгээр улиралд 2.800.000.000 төгрөгийг нийслэл болон улсын төсөвт төвлөрүүлэхээс 2001 оны Нийслэлийн Засаг даргын захирамжтай 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, 2007 оны Нийслэлийн Засаг даргын захирамжтай 202 иргэн, дүүргийн гэрээтэй 2082 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 2013 оны 3-р улирлын байдлаар 722431440.4 төгрөгийг төсөвт төвлөрүүлж төлбөрийн орлогын төлөвлөгөөг 103.2 хувь, өссөн дүнгээр 2072534098.8 буюу 99 хувьтай байна.
Газрын төлбөрийн орлогын ногдуулалт, төлөлтийн хамрах хүрээ, бааз суурийг өргөтггөх хүрээнд холбоо барих утас, факс ,оршин суугаа болон е-майл хаяг авч газрын төлбөр төлөгчдийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж тогтмол баяжилт, өөрчлөлтийг өдөр бүр хийж ажиллаж байна.
2013.09.30-ны байдлаар нийт 2082 гэрээг тайланд тусгасан ба Газар зохион байгуулагчдаас шинэчлэгдсэн 300 гэрээг хүлээн авч тайланд тусгасан бөгөөд цаашид хугацаа дууссан гэрээтэй харилцагчдын зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна.
Он гарсаар давхардсан тоогоор нийт 260 гаруй ИААНБ-дад факс явуулж , 585 ИААНБ-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, 900 ИААНБ-д нэхэмжлэх өгсөн байна.