Хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Герман улсын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох Гран при тэмцээн боллоо.
Тус тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртжээ. Тэрбээр пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медаль хүртэж байжээ.