Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн зарим боомтыг маргааш түр хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд

Манай улсын хилийн зарим боомтыг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд түр хаана. Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Ханх, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Баянхошуу, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт авто замын боомтыг маргааш түр хаах юм.

Харин ОХУ-тай хилллэдэг Эрээнцав, Алтанбулагийн авто замын боомт, агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Иргэд өнөөдрөөс Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
Иргэд өнөөдрөөс Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.