Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүргэдийн баяр-2024” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Ангилал
Нийгэм Энтертаймент
Огноо
Унших
1 минут 41 секунд

“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулна.

Уг наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээнд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Ийнхүү уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулна.

Ташрамд, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.

Үерийн даланд их хэмжээний хог бөөгнүүлсэн аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн, цэвэрлүүллээ
Үерийн даланд их хэмжээний хог бөөгнүүлсэн аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн, цэвэрлүүллээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.