Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ныг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Дэлхийн дахинаа энэхүү өдрийг экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жилийн тухайд “Хуванцар ба эх дэлхий” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэдэг аж. Эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай.
Харин манай улсад Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “Эрүүл аюулгүй эх дэлхий” уулзалтаар Монгол орны нөхцөл байдлыг ярилцах юм.