Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сэр-Од олимпод оролцох болзлоо хангажээ

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, 6 дахь Олимпдоо оролцох болзол хангалаа.

Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд болсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байрт шалгарч Олимпын эрхээ хүртээд байгаа билээ.

Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд болсон Сөүлийн марафонд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч, Олимпын эрхээ аваад буй.

Манай марафоны баг тамирчид "Парис 2024" Олимпын наадамд таван эрх авахыг зорьж байгаа бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ойрын хугацаанд дэлхийн чансааг зарлаж, баталгаажуулна

Өнөөдрийн эх баригчдын өдөр тохиож байна
Өнөөдрийн эх баригчдын өдөр тохиож байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.