Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна

Огноо
Унших
0 минут 59 секунд

Ногоон автобусны буюу Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр хаалттай хуралдлаа.

Хуралдаанаар түр хорооны сонсголын тов болон сонголд дуудах гэрчүүдийн нэрсийг баталжээ. Түр хорооны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд зохион байгуулахаар болсон байна.

Сонсголд

  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Д.Сумъяабазар,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга асан Ц.Батгэрэл
  • Нийслэлийн Нийтийн тээврийн дарга асан С.Жавхлантбаатар
  • "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг нарын 98 гэрчийг дуудахаар болжээ.
Хөшигний ард нуугдсан охидын үр хөндөлт нэмэгдсээр...
Хөшигний ард нуугдсан охидын үр хөндөлт нэмэгдсээр...
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.