Томуу, томуу төст өвчнөөс шалтгаалан эмнэлгийн ачаалал нэмэгдээгүй. Амьсгалын замын цочмог хүнд халдвар /АЗЦХХ/-ын шалтгаанаар эмнэлэгт хэвтэгсдийн 82.9 хувь нь 15 хүртлэх насны хүүхэд, үүнээс 60 хувь нь тав хүртлэх насныхан байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл нэг насанд 1.5 хувь, 10-29 насанд 2.8 хувиар тус тус нэмэгдсэн. Үүнээс харахад томуу, томуу төст өвчин, АЗЦХХ нь ихэвчлэн бага насныхан тэр дундаа тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд өндөр байна. Түүнчлэн өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс өвчлөх эрсдэлтэй.
Вирус судлалын тандалтын мэдээгээр томуугийн В вирус 15.2 хувь, томуугийн А вирус 34.8 хувьтай байна. Түүнчлэн томуугийн A(H1N1) вирус идэвхжилт хамгийн өндөр буюу 34.8 хувь байна. Дулааны улиралтай холбоотойгоор өвчлөлийн түвшин буурч байгаа боловч вирусын идэвхжилт өндөр хэвээр байгаа нь томуугийн өвчлөл үүсэх гол шалтгаан болж байна.