Нийслэлийн ЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Ulaanbaatar Urban Festival”-ын хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зохион байгуулж буй. Энэхүү тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түрүүллээ. Хүчирхэг Украины багийг 17:18 харьцаатайгаар буулган авлаа.
Хагас шигшээд манай шигшээ баг БНХАУ-ын U24 насны шигшээ багтай тоглож 15:14 харьцаатайгаар хожиж финалд шалгарсан билээ.