Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүнс үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс наадмын үйлчилгээний үйл ажиллагааг хариуцна.
Төв цэнгэлдэхэд бие засах газар шинээр, харин Хүй долоон худагт зөөврийнхийг байрлуулахаар шийдэж, тохижилтын бэлтгэл ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явагдаж байна.
Мөн Төв цэнгэлдэх орчмыг зүлэгжүүлж байгаа юм байна. Цэнгэлдэхийн сандлыг байрлуулснаас хойш есөн жил болсон бөгөөд өвлийн хүйтэн, зуны халуунд гандсаар бутарч унасан. Наадамчин олонд тав тухгүй байдал бий болсон учраас сандлын 80 орчим хувийг нь сольжээ.