О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарчээ

Огноо
Унших
0 минут 53 секунд

Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан, алдаршуулдаг "The Knights Award" арга хэмжээ өчигдөр /2024.10.14/ Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо эхэлсэн юм. Тус арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа дуучин О.Энх-Эрдэнэ оролцохоор уригджээ.

Тодруулбал тэрбээр арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацийн сүүлийн шатанд шалгарч, шагнал хүртсэн юм.

О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” шоу болон “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шөвөгт шалгаран үлдсэн, New Nomad Records леблийн артист, дуучин билээ.

НӨАТ-ын сугалааны тохирол болно
НӨАТ-ын сугалааны тохирол болно
 
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.