Чингисийн төрсөн бямба гаригт тохионо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Энэ бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Их эзэн богд Чингис хааны төрсөн өдөр тохионо. Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд гаргасан.

Уг тэмдэглэлт өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Энэ жил "Чингис хаан" одон зүүх эрхмийн нэр хараахан тодроогүй байна.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор шилжүүлнэ
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор шилжүүлнэ
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.