Жил бүрийн баяр наадмаар амьд хонины хэрэгцээ нэмэгддэг. Энэ жил наадмын хонины ханш өнгөрсөн жилийнхтэй ойролцоо байна. Тодруулбал, Эмээлтэд амьд хонь 150-300 мянган төгрөгөөр зарж байгаа талаар Булган аймгийн Рашаант сумын иргэн Д.Цэдэв хэллээ. тэрбээр жил бүрийн наадмаар Эмээлтэд хонь авчирч борлуулдаг аж. Гэхдээ амжиргаа доогуур иргэд хонь худалдаж авч идэх боломж хомс байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Ч.Санжид л гэхэд сарын 300 мянган төгрөгийн орлоготой тул хонь байтугай ганц килограмм мах худалдаж авахад амаргүй байдаг тухай ярилаа.
Эмээлтэд амьд хонь 150-300 мянган төгрөгийн ханштай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.