Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“THE HU” дурсгалын зоос худалдана

Ангилал
Бизнес
Огноо
Унших
3 минут 45 секунд

Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.

Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” нэртэй гурван төрлийн дурсгалын мөнгөн зоос эрхлэн гаргаад байна. Тус дурсгалын зоосыг сүүлийн үеийн "smartminting" технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ онцлогтой.

Хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоос нь 3 унцийн жинтэй, 65 мм диаметртэй бол Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь 2 унцийн жинтэй 50 мм диаметртэй болно.

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг Монгол Улсын нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрх бий болгосон. Үүний зэрэгцээ уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан, дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгал бий болгоод байна.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.coin.mongolbank.mn цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой.

Нэр THE HU – Гишүүд

Он 2020

Металл Мөнгөн зоос

Жин 93.3 грамм

Диаметр 65 мм

Цуврал Урлаг, Спорт

Нэр THE HU – Гишүүд

Нэр THE HU – Rock

Он 2020

Металл Мөнгөн зоос

Жин 62.2 грамм

Диаметр 50 мм

Цуврал Урлаг, Спорт

Нэр THE HU – Хүннү

Он 2020

Металл Мөнгөн зоос

Жин 62.2 грамм

Диаметр 50 мм

Цуврал Урлаг, Спорт

Халуун хуушуурын араас хүйтэн айраг, кола ууж болохгүй
Халуун хуушуурын араас хүйтэн айраг, кола ууж болохгүй
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.