НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сараас өмнө шилжүүлнэ

Огноо
Унших
1 минут 8 секунд

2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтыг хоёрдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ гэж ТЕГ-ынхан хэллээ. Одоогоор хэзээнээс буцаан олголтыг олгож эхлэх тов, мэдээлэл ирээгүй байна. Энэ сарын сүүлээр иргэдийн данс руу буцаан олголтын мөнгийг шилжүүлж, цагаан сараас өмнө олгож дуусна гэв.

Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой байна.

Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.

Хог ачилтыг сайжруулахыг сануулав
Хог ачилтыг сайжруулахыг сануулав
 
Түмэн тэмээний баяр: “Монгол тэмээ – Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг зохион боллоо
Түмэн тэмээний баяр: “Монгол тэмээ – Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг зохион боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.