Үндэсний их баяр наадмын тасалбарын борлуулалт цахимаар долдугаар сарын 1-нд эхэлж тухайн өдрөө дууссан. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдсан юм. Харин одоо энэ үнэ 3-5 дахин өсчээ. Тус тасалбараар баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх боломжтой. Гэвч наадмын тасалбар аль хэдийн дуусч шагийн худалдаа цэцэглэж байгаа тухай иргэд хэлэх боллоо. Шагийн тасалбарын үнэ Сүүдрэвчтэй хос тасалбар хүргэлтгүй очиж авах бол хамгийн хямд нь 250-300 мянган төгрөг. Гэхдээ 4-5 хос тасалбар авах бол энэ үнээс хямдарна гэдгийг цахимаар тасалбар зарахаар зар тавьсан хүмүүс хариулж байна.
Гэтэл цагдаагийн байгууллага тасалбар шаглаж зарсан зөрчил илрээгүй гэсэн хариулт өгч байгаа юм.