Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

НИТХ-аар 9 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2025 онд баталж, үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлахаар төлөвлөж байна. Энэ жагсаалтыг НИТХ-ын хоёр удаагийн хурлаар хэлэлцэж, 13-аас 9 болтол нь бууруулж шийдвэрлэсэн. Нийслэлийн харьяа 877 байгууллагаас ашиглах боломжгүй, цаашид үр өгөөжийг нь гаргаж чадахгүй хувийн өмчид шилжүүлье гэсэн барилгуудын жагсаалтыг гаргуулж, НИТХ-д өргөн барьсан нь энэ. Өмнөх жилүүдэд батлагдсан байсан үл хөдлөх хөрөнгө мөн хувьчлалын жагсаалтад байгаа. Өмч хувьчлалын хэлбэрийг НИТХ батална. Бидний хувьд үл хөдлөх хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар ил тод зарлах нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байна. Өмч хувьчлал, нийслэлийн өмчтэй холбоотой бүхий л мэдээллийг бид холбогдох сувгуудаараа нээлттэй мэдээлнэ. Мэдээлэлд үндэслэн хувьчлагдах эд хөрөнгийг иргэд очиж үзэх, хувьчлалын үйл явцад биечлэн оролцох бүрэн боломжтой юм. Тодотгоход, хувьчлалын үйл явц иргэдэд нээлттэй болгоно.

Хүүхдийн  мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно
 
Казахстаны “Их дуулга” ирэх баасан гаригт эхэлнэ
Казахстаны “Их дуулга” ирэх баасан гаригт эхэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.