Сонгинохайрхан дүүргийн ахмадууд өнөөдөр ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар энгэрээ чимлээ. Тэд хамаг л шагналаа энгэртээ зүүж, энгэрийнхээ зүүлтийг нэгээр нэмэхээр иржээ. Бид тэдний нэг болох тус дүүргийн 23 дугаар хорооны иргэн Д.Чанцалдулам "Би энэ хороонд 20 гаруй жил амьдарч байна. Жил ирэх тусам хорооны хөгжил сайжирч л байна. Зам, автобусны буудлын тохижилт өнгө үзэмж сайхан болсон. Би хүүхдийн хөнгөн хүнсний үйлдвэрт 30 орчим жил ажилласан хүн. Хүүхдүүд эрүүл байгаасай л гэж залбирч явдаг юм. Би өөрөө олон хүүхэдтэй. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Өнөөдөр ойн медалиар шагнууллаа. Их сайхан байна. Баяр наадам маань сайхан болоосой л гэж ерөөе дөө" хэмээв.
Ахмадууд энгэрээ чимэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.