Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амны хаалт зүүхийг зөвлөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Иргэдийн амралт зугаалгын үеэр коронавирусийн тархалт нэмэгдсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт буюу наадмын дараагаас уг вирусийн тархалт 15 хувиар өссөн байна. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа аж. Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгджээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа аж.

Иймээс олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг НЭМГ-аас зөвлөлөө. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдахыг уриалав. Гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагджээ. Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 33 цэг ажиллаж байна. Мөн хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг онцоллоо.

54.500 ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА
54.500 ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.