Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн үр дүнгээ тайлагнадаг болно

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
2 минут 28 секунд

Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т ажиллаж, жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдлүүдийг хэлэлцлээ. Мөн энэ хүрээнд нийслэлийн удирдлагууд, харьяа байгууллагууд хамтран ажиллах арга замууд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах үйл ажиллагаа зэрэг асуудлын талаар ярилцсан юм. Уулзалтын үр дүнд нийслэлийн худалдан авах ажиллагаанд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний эзлэх хувийг тогтмол гаргаж, аж ахуйн нэгжүүдэд тайлагнахаар болжээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Өнөөдрийн хэлэлцүүлгээр хүнсний хангамж нөөцийг Улаанбаатар хотын хэмжээнд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хэрхэн бүрдүүлж болох вэ гэдгийг хэлэлцэж, нийслэлээс юуг анхаарч, хэрхэн дэмжих вэ гэдгийг ярилцсан. Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 95 хувь нь цар тахлын шууд нөлөөнд өртсөн. Энэ хүндрэлийг даван туулах, санхүүгийн дэмжлэгийг зөв хүртээмжтэй хүргэх шийдлүүдийг хэлэлцсэн. Түүнчлэн төрийн худалдан авалтад жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хамруулах, зөв уялдаа холбоог хангах тал дээр шийдлүүдийг гаргасан. Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс төрийн худалдан авалт хийе гэсэн шийдэлд хүрлээ. Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн чанаргүй, үнэтэй, түүхий эдийн нөөц бололцоо дутмаг гэсэн дүгнэлт гарсан. Иймд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн сургалт, хөгжүүлэлтэд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах шийдлүүдийг хэлэлцсэн. Төрийн худалдан авалт буюу нийслэлийн худалдан авах ажиллагааны жагсаалтыг гаргаж жилийн эцэст нийслэлийн худалдан авах ажиллагааны хэдэн хувийг жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн эзэлж байна вэ гэдэг тайланг гаргахаар боллоо” гэв.

2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ
2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.