Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван цэцэрлэг, өргөтгөлийн хоёр барилга ашиглалтад орно

Огноо
Унших
2 минут 4 секунд

Дүүргийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 10, 24, 31 дүгээр хороонд нийт 550 хүүхдийн шинэ цэцэрлэг, 16, 19 дүгээр хороонд 350 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл шинээр ашиглалтад ороход бэлэн болжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс дөрвөн байрыг худалдан авах, гурван байршилд түрээслэхээр төлөвлөөд байна.

"Содон" хороололд 400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг худалдаж авахаар болжээ

Тус хороолол доторх 400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг худалдан авч хамрагдалтыг 100 хувь болгох шийдвэр гаргажээ. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 26, төрийн бус найм, нийт ерөнхий боловсролын 33 сургуульд 60 мянга гаруй сурагчид хичээллэж байна. Харин 60 цэцэрлэгт сургуулийн өмнөх насны 25 мянга гаруй хүүхэд хамрагдаж байгаа. Энэ жил 4800 гаруйгаар нэмэгдүүлж хамрагдалтыг 92,3 хувьд хүргэхээр ажиллаж байна.

Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2009-2021 онуудад 320-960 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 11 сургууль, найман өргөтгөл, хоёр дотуур байр шинээр баригдсанаар сургуулийн суудлын тоо 9620-аар нэмэгджээ.

Түүнчлэн 2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 26 дугаар хороонд 920 хүүхдийн хүчин чадалтай 152 дугаар сургууль, 27 дугаар хороонд 640 хүүхдийн 154 дүгээр сургууль, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 122 дугаар сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга тус бүр шинээр ашиглалтад орсноор, суудлын тоо 2200-аар нэмэгдээд байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 74 дүгээр сургуулийн 70 хүүхдийн ортой дотуур байр ашиглалтад ороод байна.

49 гарааш буулгаж, 1400 ам метр талбай чөлөөлжээ
49 гарааш буулгаж, 1400 ам метр талбай чөлөөлжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.