Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ, НҮБ хамтран "НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийг энэ сараас хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэг олгож, байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах гэнэ. Түүнчлэн энэ онд Египет, Канад улсуудад болох НҮБ-ын олон улсын хуралд оролцох юм байна. Хөтөлбөрт цахимаар оролцох боломжтой, англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй, байгаль орчны төсөл хөтөлбөрт оролцож байсан эсхүл энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан гэх шалгуурыг хангасан байх ёстой гэнэ. Сонирхсон залуусын хүсэлтийг энэ сарын 12 хүртэл цахимаар авах юм байна.
НҮБ -аас залуу төлөөлөгч “хайж“ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.