Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж эхэлжээ

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 29 секунд

Эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэл хийж эхэлсэн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзсан байна. Засгийн газрын эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишгийг тогтоосон 107 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж эхэлсэн аж. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн эмнэлгийн удирдлага эмч, ажилчдынхаа үндсэн цалинг 10-25 хувиар нэмэгдүүлж, улирал бүр урамшуулал олгож эхэлсэн гэнэ. Харин Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа 500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн байна. Ийнхүү эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг үе шаттайгаар нэмэх аж. Ямартай ч, энэ наймдугаар сарыг Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласныг салбарын сайд дуулгалаа.

Есдүгээр сард ковидын “Ва5” вирусын тархалт идэвхжинэ
Есдүгээр сард ковидын “Ва5” вирусын тархалт идэвхжинэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.