Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хааны ертөнц ба монгол судлал“ арга хэмжээ үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулж “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ сарын 5-10-ныг хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Цогц арга хэмжээний хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тодруулбал “Монголын түүх, угсаатны судлал”, “Монгол хэл, уран зохиол судлал”, “Монголчуудын соёлын ертөнц”, “Монголчууд ба гадаад ертөнц”, “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” зэрэг сэдвийн хүрээнд 15 орны 155 судлаач илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн уг ойн хүрээнд Чингис хааны төрсөн нутагт аялал жуулчлалын төв байгуулахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Монголч эрдэмтэн, Академич Н.Н.Крадиныг сонголоо. Тэрээр монгол судлалын чиглэлээр 20 гаруй жил ажилласан бөгөөд “Хүннүгийн эзэнт улс” сэдвээр судалгаа шинжилгээ хийж, ном болгон монгол хэлнээ хэвлүүлсэн нэгэн. Хурлаар холбооны удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.

Т.Мөнхзул шатрын Их мастерын болзол хангалаа
Т.Мөнхзул шатрын Их мастерын болзол хангалаа
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.