Жил бүрийн намар их сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг жишиг энэ жил ч давтагдах нь. Төрийн өмчийн ХААИС болон ШУТИС зэрэг сургуулиуд төлбөрөө 30 хувиараа нэмжээ.
Тодруулбал, ХААИС-ийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран өнгөрсөн жил л гэхэд 111-128 мянган төгрөгний хооронд байсан бол энэ жил 127-156 мянган төгрөг болж, 30 хувиар нэмэгдсэн аж.
Харин ШУТИС-ийн энэ жилийн элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 120-138 мянган төгрөг гэнэ. Харин 2021-2022 болон түүнээс өмнөх оны элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 83-105 мянган төгрөгийн хооронд байгааг эцэг эхчүүдэд дуулгая.