Монголын хүннү рок "The Hu" хамтлаг ээлжит аялан тоглолтоо Австрали улсын Сидней хотод үргэлжилж байна. Тэд есдүгээр сарын 2-нд шинэ цомгийнхоо нээлтийг хийхээр төлөвлөжээ.
Хамтлагийн залуус долдугаар сарын 29-нд Японы хамгийн том "Fuji rock festival"-д оролцсон бөгөөд Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийнхан энэ оныг дуустал тоглолтын хуваарийг гаргажээ.
Тус хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард "Coachella" хөгжмийн наадамд оролцоод байна.