Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнгөнзул шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
0 минут 45 секунд

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж буй. Энэ удаагийн олимпиадад манай тамирчид бахдам амжилт үзүүлж байна.

Тодруулбал, олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь номоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Харин өнөөдөр/2022.08.09/ Б.Мөнгөнзул шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээг амжилтаараа тэргүүлж, алтан медаль хүртэхээр болжээ. Өдгөө 17 настай түүнээс илүү дөрөвдүгээр ширээнд амжилттай тоглосон тоглогч нэгээхэн ч үгүй.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаагаа дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ.

“Орфей“ театр “Опал“ жүжгийг тайзнаа тавихаар бэлтгэж байна
“Орфей“ театр “Опал“ жүжгийг тайзнаа тавихаар бэлтгэж байна
 
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.