Монгол Улсын хэмжээнд стрессийн түвшин судлах судалгааны ажил явуулахад Улаанбаатар хот тэр дундаа гэр хорооллын айлуудын дундаж насны эмэгтэйчүүдийн стрессийн түвшин өндөр байна гэж гарсан. Уг судалгааг асуумж судалгаагаар авдаггүй бөгөөд багажийн шинжилгээний судалгааны үр дүнд суурилж гаргасан дүгнэлт юм. Тийм учраас бид эмзэг бүлгийн эдгээр хүмүүст эрүүл мэндийн мэдээллийг олгох, стрессээс үүдэлтэй сэтгэцийн болон мэдрэлийн өвчнүүдээс хэрхэн сэргийлэх талаарх мэдлэгийг олгох хэрэгтэй. Ингэснээр бид тэдгээрээс цаашид гарч болох эдийн засгийн зардлыг багасгаж чадах юм.
Эмнэл зүйн талаас харвал хүний тархи, мэдрэл, сэтгэцтэй холбоотой 1000 гаруй өвчин эмгэг байна гэж эрдэмтэд үздэг. Тэгэхээр цаашдын судалгаануудыг системтэй явуулахын тулд ШУА-ийн харьяа болон мэргэжлийн хүрээлэнгийн судлаачид, эмч нартай хамтран ажиллах хэрэгтэй байна. Мөн төр засгийн бодлого сайжирч байгаа нь бидний ажилд дэмтэй байна. Энэхүү хүрээлэн дээр суурилаад цогц судалгаагар хамтран монгол хүний оюун ухааны хөгжил, сэтгэлгээний онцлог, эрүүл хүмүүсийн тоо хэмжээг гаргаж, түүний дараагаар энэ өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж ажиллах талаар шийдэцгээн цаашид ажиллахаар зорин ажиллаж байна гэж Монголын Нейросайнсийн нийгэмлэгийн тэргүүн Л. Баттүвшин ярилаа.