Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажлын явц 74.5 хувьтай байна.
Нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс энэ сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3621 гараашийг буулган, газар чөлөөлөөд байна. Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамааран ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж, явган хүний зам, сүүдрэвч зэргээр тохижуулж байгаа. Энэ онд гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийж байгаа аж.