Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар 79 иргэн усанд осолджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 80 тохиолдол бүртгэгдэж, 79 иргэн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

  • Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Нийслэлд “Ковид-19” 125 тохиолдол бүртгэгдлээ
Нийслэлд “Ковид-19” 125 тохиолдол бүртгэгдлээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.