Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зодоглож цол авсан бөхчүүд болон шилдэг 16 харваачаас допингийн шинжилгээ авч, сорьцыг БНСУ дахь олон улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн тухайгаа холбогдох хүмүүс мэдээлж байгаа. Одоогоор гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна. Допингийн эсрэг үндэсний төв Солонгосын лабораторитой гэрээ байгуулсан бөгөөд яагаад гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй байгааг Үндэсний бөхийн салбар хороонынхон ч өөрсдөө мэдэхгүй суугаа юм.
Гурван бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.