ШӨХТГ-аас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын хүрээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ лангуун дээрх болон кассын үнэтэй зөрүүтэй байгаа эсэх, жин хэмжээндээ хүрдэг, жин хэмжүүр баталгаажсан эсэх, эрүүл ахуй стандартын шаардлагыг хангаж буй эсэх, дэлгүүр, худалдааны төвүүдийн нийлүүлэгчидтэй хийж буй гэрээ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж буй эсэх болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган ажиллаж байгаа аж.
Лангуун дээрх үнэ кассаас зөрдөг эсэхийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.