Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ шатахууны үнийг буулгахаа амлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлэв.

Тус байгууллагаас "ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна.

Иймд энэ сард оруулж ирсэн, дотоодод худалдаалах дизель түлш, Аи-80, Аи-95, Аи-80 автобензиний литр тутмын үнэ бууж, зургаадугаар сарын түвшинд очих боломжтой байна.

Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүд авчээ.

  • гаалийн онцгой татварыг тэглэж,
  • валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч,
  • Роснефть компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа аж.

ШӨХТГ-аас шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллаж байна.

Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьвал Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өмнөх саруудад жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч, УУХҮЯ-наас тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй болно" гэжээ.

Есөн дүүргийн 200 хүүхэд “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байна
Есөн дүүргийн 200 хүүхэд “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.