Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх нялхас өнгө заслаа

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 36 секунд

ЭХЭМҮТ буюу “Эх нялхас” байгуулагдаад 92 жилийн нүүрийг үзжээ. Ашиглалтад орсон цагаасаа хойш их засвар хийгээгүй урсгал засвараар аргацаасаар ирснээ эмч ажилтнууд нь хэлдэг. Тэгвэл сайн санаат хүмүүс, албан байгууллагуудын ач, тусаар тус эмнэлэг бага багаар засварт орсоор байна. Энэ удаад улсын аварга О.Хангай “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн бэлэглэсэн түрүү бөхийн байгаараа “Эх нялхас”-ын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсгийн нэг болох хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулж, хүлээлгэн өгчээ.

Тус тасаг нь нэгдүгээр давхартаа нийтийн ариун цэврийн хэсэг, хүлээлгийн хэсэг, цахим бүртгэлийн хэсэг, хувцас өлгүүр гээд 218 м.кв талбайтай бөгөөд өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгдөг “Эх нялхас”-ын хамгийн ачаалал ихтэй хэсгийг нэг юм. Засварын ажил нийтдээ нэг сарын хугацаанд үргэлжилж, түрүү бөхөд өгдөг автомашины үнэтэй дүйцсэн өртөг гарсан байна. Энэ удаагийн засвар тохижилтын ажлын онцлог нь нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан өлгий, вандан, хүртээмжтэй ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй, таатай орчин, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим зэргийг тохижуулж, тус эмнэлэг үйлчлүүлэгч нараа тав тухтай орчинд хүлээж авах боломж бүрдлээ.

Нийслэлд “Ковид-19” 50 бүртгэгдлээ
Нийслэлд “Ковид-19” 50 бүртгэгдлээ
 
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Жендэрийн тэгш байдлыг хангаж сонгуульд оролцохыг намуудад санууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.