Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилт хэсгийнхэн хүүхдийнхээ багадсан формыг солилцох арга хэмжээ зохион байгууллаа. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ тэнгэрт хадсан энэ цаг үед зөв зүйтэй арга хэмжээ болсныг эцэг, эхчүүд олзуурхаж байна. Зарим эцэг, эх таарвч байвал зүгээр ав гэж байсан бол зарим нь боломжийн хямд үнээр өгсөн талаар зохион байгуулагчид нь ярилаа. Бусад хороод ч гэсэн тахилтынхнаас санаа авч хүүхдийнхээ багадсан дүрэмт хувцсыг солилцвол эдийн засагт хэмнэлттэй байх нь ээ.
Тахилтынхан “багадсан формоо солилцое“ арга хэмжээ зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.