Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт ус дахин боловсруулах үйлдвэр барина

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
0 минут 43 секунд

Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа ус дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ. Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг аван тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэгцээний зарим хэсгийг хангах зориулалтаар эргүүлэн ашиглах аж. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг хангах, экологийн тэнцвэртэй орчин бий болох, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Нийслэлд “Ковид-19” 54 тохиолдол бүртгэгдлээ
Нийслэлд “Ковид-19” 54 тохиолдол бүртгэгдлээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.