Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж байна

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлын хүрээнд 24, 41 дүгээр хороодод хоёр цэцэрлэгийн барилга баригдаж байгаа билээ. 41-р хороонд баригдаж буй 158 дугаар цэцэрлэг нь “Нямбаатар Сан”-ийн санаачилгаар иргэдийн санал, хүсэлд тулгуурлан тус сангийн бүрэн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Тус цэцэрлэг нь 150 хүүхдийн ортой, таван бүлэгтэй байхаар тусгагдсан. Харин 24-р хороонд 120 ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай бага сургуулийн цогцолбор барилга баригдаж байна. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор тус хорооны хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдах байдал бүрэн шийдэгдэх боломж бүрдэж байна. Уг хоёр цэцэрлэг нь энэ онд ашиглалтад орох юм байна.

Улаанбаатарт 19 хэм дулаан
Улаанбаатарт 19 хэм дулаан
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.