Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хогондоо дарагдаж, үнэртээ мансуурсан дүүрэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол давамгайлсан газар хэдий ч гудамж бүрийн буланд хог ангилан ялгах сав байрлуулсан нь бусад дүүргээс илүү хүмүүсийн нүдэнд тусдаг. Гэвч хог ачилт удааширч энэ дүүргийнхэн хогондоо дарагдаад байна. Тавдугаар хороо, 33 дугаар хороо, Содон хороолол, 19 дүгээр хорооны иргэд хогны машин хүлээсээр цөхөрч буйгаа илэрхийлэх боллоо. Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн боловсон хүчин дутагдалтай байгаа гэдэг шалтгаар хог ачилт хийхгүй байгаа нь ийн иргэдийг бухимдуулахад хүргэж байна. Хогны хажуугаар Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр, Эмээлтийн мах мал нядалгааны газрын эхүүн үнэр энэ дүүргийнхнийг мансууруулж байгаа гэхэд хилсдэхгүй. Төв цэвэрлэх байгууламж үнэр ялгарахаа байсан гэж мэдэгдэж байгаа ч толгойтын оршин суугчид энэ газрын өмхий үнэрээс залхаж буйгаа хэлсэн юм.

Хоёрдугаар шатны цахим бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Хоёрдугаар шатны цахим бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.