Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ-ийн тасалбарын үнэ өсөөгүй

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарах болсон. Энэ талаар МИАТ компаниас тодруулахад "МИАТ компани сүүлийн хоёр жилд Бээжин рүү нислэг үйлдээгүй бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй" гэх мэдээлэл өглөө. Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайт руу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар - Токио - Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио - Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна. Мөн МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол Улсаас Хятад улс руу энэ сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна.

Улаанбаатарт 16 хэм дулаан
Улаанбаатарт 16 хэм дулаан
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.