Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арванхоёрдугаар сард болох ЭЕШ-ыг бүрэн дунд гэрчилгээтэй хүн бүр өгөх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж буй талаар Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Ингэхдээ 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна. Хоёр дахь шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна. Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулах болно. Өөрөөр хэлбэл, нэмэлтээр арванхоёрдугаар сард элсэлтийн шалгалт авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орж байгаа юм.

Мөн ЭЕШ-ын журамд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн хамрагдана гэх заалт бий. Арванхоёрдугаар сард зохион байгуулах шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард болсон ЭЕШ-д орж чадаагүй бүрэн дунд боловсролын гэрчилгээг авсан хэн ч хамрагдах боломжтой. Энэ оны арванхоёрдугаар сард болох ЭЕШ-ын бүртгэлийн талаар тухайн үед нь мэдээлэх юм байна.

“The Hu” хамтлаг шинэ цомгоо гаргав
“The Hu” хамтлаг шинэ цомгоо гаргав
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.